СУРАГЧИД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Мэргэжил бүхэн сайхан” аяны хүрээнд  Боловсролын хэлтсээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд  Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын  үйл ажиллагаа, ажил, мэргэжлийн онцлогтой танилцах дадлагыг 2019 оны 04 сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд 15 сургуулийн ахлах ангийн 68 сурагч хамрагдсан бөгөөд сурагчдад  ажил, мэргэжил нь насан туршийн амьдралын баталгаа, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх анхны хариуцлагатай алхам төдийгүй амьдралын чухал сонголт болохыг таниуллаа.

 Хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд ЕБС-ийн сурагчдад  ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох мэдээлэл өгөхийн зэрэгцээ  хүсэл тэмүүллээ дагаж мэргэжлээ сонгосноор хэрхэн амжилтад хүрч,  аз жаргалтай амьдралыг бий болгох талаар зөвлөгөө өгч, байгууллагын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлогоос танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Сурагчдыг маань хүлээн авч, хамтран ажилласан хэлтэс, албадын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

415
21456
94104
4407478

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc