“БИДНИЙ ТЕАТР” ЖҮЖГИЙН УРАЛДААНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРАГЧИД “Мэргэнд буусан чоно” Модун жүжгээр ДЭД БАЙРАНД шалгарлаа

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРАГЧИД “Мэргэнд буусан чоно” Модун жүжгээр ДЭД БАЙРАНД шалгарлаа.


Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалтаар нийслэлийн 7 дүүргийн 10 000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн, хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулан өрсөлдлөө. 
Хоёрдугаар шат Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулсан.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол нь 04 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдаж “Бидний театр 2019” жүжгийн уралдааны шилдгүүдээр дараах эрхмүүд тодорлоо:

Шилдэг найруулагчаар “Хайрлахын учир” жүжгээр МУГЖ Б.Жаргалсайхан,

Шилдэг зохион байгуулагч мэргэжилтэн Баянзүрх дүүргийн мэргэжилтэн Д.Цэцэгмаа,

Шилдэг эрэгтэй гол дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Модуны дүрээр Хан-Уул дүүргийн БУЦС –ын 12а ангийн сурагч М. Хаш-Эрдэнэ,

Шилдэг эмэгтэй гол дүр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12а ангийн сурагч Ж.Наранжаргал,

Шилдэг эрэгтэй Туслах дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Түмэн Шаньюгийн дүрээр Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн 11а ангийн сурагч Л.Өсөхбаяр,

Шилдэг эмэгтэй Туслах дүр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн үнэгний дүрээр Баянгол дүүргийн 77-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Хонгорзул

Тэргүүн байрны шилдэг жүжгээр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжиг,

Дэд байрны жүжгээр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжиг,

Гутгаар байрны жүжгээр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгүүд шалгарсан юм.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

131
0
72396
4385770

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc