“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатарт болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул иргэд идэвхтэй хамрагдана уу.

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

670
0
71973
4137794

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc