"ИРГЭН ТӨВТЭЙ, ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” УРИАН ДОР “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан ХУДНЭмнэлэг 10-р хороотой хамтран  2019 оны  05-р сарын 1-ний өдөр “Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” уриан дор “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы  өдөрлөг зохион байгууллаа. 

 

Өдөрлөгөөр ЭХО оношлогоо, захын судсанд сахар тодорхойлох шинжилгээ,  Inbody 230 аппаратаар биеийн найрлага тодорхойлох, эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж, дотор, дотоод шүүрэл, мэдрэл, мэс засал,  хүүхэд, хөдөлгөөн засалч, уламжлалтын  нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,  зөвлөгөө өгч ажиллалаа.  

 

Мөн иргэдэд томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье, дархлаа сэргээх цэгэн массаж, Бөөрний өвчнөөс сэргийлэх, Зөв зохистой хооллолт, Эмийн зөв зохистой хэрэглээ, артерийн даралт ихсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх,  хачигт халдвараас урьдчилан сэргийлье, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье зэрэг сэдвээр эрүүл мэндийн сурталчилгаа, гарын авлага, 240 ш зөвлөмжийг тараасан. 
Өдөрлөгт оролцсон  270 иргэдээс талархал, санал хүсэлтийн тусгай зориулалтын хуудсаар санал хүсэлт авснаас  90,9 нь талархал, 9,1% нь санал хүсэлт буюу дахин өдөрлөг зохион байгуулах хүсэлт тавьсан байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

213
0
72478
4385852

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc