Сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт орлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажлын төлөвлөгөөний дагуу дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран тус дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг Хууль эрх зүй, архивын тасаг тогтмол зохион байгуулж ирсэн.

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10:00-13:00 цагт Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн зааланд 9, 10,11-дүгээр ангийн 86 сурагчдад “Хүүхэд хамгаалалын тухай хууль”, “Ёс суртахууны хэм хэмжээний ойлголт”, “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хор нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгтэй байхын ач холбогдол”-сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.  

Мөн дүүргийн 60, 118 дугаар сургуулиудын зааланд 9, 10,11-дүгээр ангийн нийт 222 сурагчид “Хүүхэд хамгаалалын тухай хууль”, “Хамтарсан багийн үйл ажиллагаа”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулийн ойлголт”-сэдвээр тус тус сургалт явууллаа. 

Тухайлбал насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх, зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад сургууль дээр нь очиж мэдээлэл хийж, хүрч ажиллах нь тодорхой үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Тус сургалт сар бүр тогтмол явагдах бөгөөд шүүх, цагдаа, өмгөөлөгч болох сонирхолтой төгсөх ангийн сурагчид тус сургалтанд өөрийн хүсэлтээр хамрагдаж болох юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1913
18776
91402
4157223

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc