Засаг даргын нэрэмжит “Сорилго -2019” шалгалт эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Сорилго-2019" элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтын нээлт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. 

Сорилго шалгалтын нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Ерөнхий боловсролын сургуулиа төгсөн амьдралын босгыг алхан ороход хүн бүрт тулгардаг хамгийн анхны хамгийн хариуцлагатай цаг мөч гэж хэлж ч болно. Ийм ч болхоор дүүргийн Боловсролын хэлтэс, багш нартайгаа хамтран нэлээдгүй ажлыг шат дараатай зохион байгуулан тодорхой үр дүнд хүрсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж,  ЭЕШ-ын чанарт ахиц гаргах зорилгоор “Сорилго -2019” шалгалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Та бүхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох бэлтгэл хангах, сургалтын чанарыг дээшлүүлэх гол зорилготой тус сорилго шалгалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тун удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтаа бүрэн хангалттай үнэлүүлэн хүссэн мэргэжилээ сонгоорой гэж хүсэе. Та бүхэндээ амжилт хүсэе" хэмээн үйл ажиллагааг нээлээ.

Тус арга хэмжээнд  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Соёлын ордны дарга О.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Мөн төгсөгчдийн төлөөлөл 114 дүгээр сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ, 115 дугаар сургуулийн сурагч Б.Доржсамбуу нар сэтгэгдлээ хэлж үеийнхэндээ амжилт хүслээ.


Өнгөрсөн жил Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд 3.5 сая төгрөгний үнэ бүхий шалгалтын материал засах тестийн машиныг Боловсролын хэлтэст авч өгснөөр урьдчилан сорилго шалгалтыг шат дараатай авч, тодорхой үр дүнд хүрсэн ажил болсон. Энэ тестийн машин нь 1 цагт 1200 тест шалгах хүчин чадалтай бөгөөд багшийн хөдөлмөр хөнгөвчлөх, хугацаа алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд
урьдчилсан сорилго шалгалтын дүнг автомат дүн засагч машинаар засаад явах юм.

Энэ жилийн сорилго шалгалт 2019 оны 05 дугаар сарын 16,17-ны өдөр буюу хоёр өдөр үргэлжилнэ. Нийт 10 хичээлээр сурагчдын ЭЕШ-ын бэлтгэлийг шалгах бөгөөд дүүргийн Боловсролын хэлтэстэй “Цахим сорилго” ХХК-тай хамтран ажиллаж, сорилго шалгалтын дүн мэдээг тус компани нь бүрэн хариуцан ажиллах юм.

Сорилго шалгалт авснаар Хан-Уул дүүргийн төгсөгчдийн 2018 оны элсэлтийн шалгалтын  дундаж  оноог 2017 онтой харьцуулахад 11 судлагдахуунаас  7  судлагдахуун өмнөх жилээс  ахисан үзүүлэлттэй гарсан бөгөөд улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс  XVII байранд орсон үзүүлэлттэй шалгагдсан байна. 2018 онд нийслэлийн хэмжээнд 9 дүүргээс 498,2 оноогоор VI  байранд орсон нь өмнөх онтой харьцуулахад 4,1 оноогоор ахисан үзүүлэлт гарсан судалгаа гарчээ.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

70
7033
79331
4392705

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc