“ХАН-УУЛ ДҮҮРЭГ”-Т ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ “2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР”-ИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХҮЛЭЭН АВНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-119 дүгээр тушаалын хавсралтаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.

Журмаар төсөл сонгон шалгаруулалтад Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуй нэгж хамрагдана.
Зээлийг Арилжааны банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгоно.

Зээлийн хэмжээ:

  1. Арилжааны банкаар дамжих бол 300,000,000 – 1,000,000,000
  2. Сангаас дамжин олгох бол 20,000,000 – 300,000,000 хүртэл байна.

Төсөл хүлээн авах хугацаа:

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл байна.

Төслийн материал хүлээн авах газар:

  • Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сан
  • Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
  • Сонгино хайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

Холбоо барих утас:

  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 9226-3028
  • Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 7000-7012

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

712
0
72015
4137836

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc