“Хоггүй Хан-Уул 2019” аяны хүрээнд ЗУСЛАН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/112 дугаар захирамжийн дагуу “Хоггүй Хан-Уул 2019” аяны хүрээнд 5 дугаар сарын 25-ны өдөр “Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ” бүх нийтийн их цэвэрлэгээ Туул, Дунд, Түргэний гол дагуу зохион байгуулагдлаа.

Цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 16 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилчид, эмнэлэгийн ажилчин, албан хаагчид Туул, Дунд болон Түргэний гол дагуу хуваарийн дагуу нэгдсэн зохион байгуулалттайгаа хог хаягдлыг цэвэрлэлээ.

Төрийн өмчийн 18 ЕБС, 29 цэцэрлэгийн 1558 багш, ажилчид Туул, Дунд, Түргэний гол дагуу нийт 23.8 км газар цэвэрлэгээ хийж 517 шуудай хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Тус өдрийн цэвэрлэгээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 879 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 18 сургууль, 33 цэцэрлэг, 107 СӨХ-ны 5000 гаруй ажилчин албан хаагчид оролцож Туул, Дунд, Түргэний гол дагуу нийт 2020.5 мянга гаруй м.кв талбайг цэвэрлэж 109.4 тн хог хаягдлыг тээвэрлэж устгасан байна.
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

217
7030
79478
4392852

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc