НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” аяны хүрээнд хэвтрийн өвчтөний асран хамгаалагчдад гэрээр үзүүлэх асаргаа сувилгаа сэдэвт гардан сургалтыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв амжилттай зохион явууллаа.

Хэвтэн эмчлүүлэх болон сэргээн засахын сувилахуйн багууд хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааны үндсэн зарчмууд, сул ор засах, амны хөндий угаах, бүх биеийн угаалга болон байнгын катетрын арчилгаа, хөтөвчийг гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх аргуудыг гардан хийж үзүүллээ. Мөн холголт цооролтоос сэргийлэх арга замууд, байрлал солих, бие даан хувцаслах, өөр өөрийгөө асран хамгаалах дадал олгох дадлага хийлээ.

 

Уг сургалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ их байдаг, мөн хэвтрийн өвчтөний сэтгэлзүйн онцлогийн талаархи мэдээлэл, бүх үйлдлийг гардан хийж үзүүлснээрээ иргэдэд шинэлэг байсан.

Сургалтад хамрагдсан 31-н асран хамгаалагчид асаргааны бүрдэл / памперс, цооролтын үед хэрэглэх тос, гарын алчуур/ бэлэглэлээ. Бидний ажлыг дэмжин Гедион, Монос эмийн сан хамтран ажилласан юм.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2033
0
106826
4420200

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc