Албан хаагчид туршлага судаллаа

Нийслэлийн дүүргүүдийн ХХҮХ-ийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас баталсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа билээ.

Уг ажил нь дүүргүүдийн ХХҮХ-ийн ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан байгаа алба болон ажилтны сайн туршлагыг бусдад хүргэж, ажлыг хэрхэн зөв зохион байгуулах талаар туршлага судалж, улмаар өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх санал санаачлага, сэдлийг бий болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2019 оны 5-р сарын 29-ны өдөр Нийслэлийн дүүргүүдийн ХХҮХ-ийн 35 албан хаагч ХУД-ийн ХХҮХ-ийн Захиргаа, хяналтын албаны туршлагаас судлах арга хэмжээнд хамрагдлаа.

Ажилтан, албан хаагчдыг хөгжүүлэх, чадавхижуулах, хандлагыг нь өөрчлөх, бусдын төлөө сэтгэл гаргах арга зүй, барилд сургах, амьдралыг өөдрөгөөр, гэрэл гэгээтэйгээр харах менежмент эзэмшүүлэх, бусдыг сайн сайханд, илүү дэвшилттэй асуудалд хөтлөх, хөтөч байж чадах нөхцлүүдийг бүрдүүлэхийн төлөө хэлтсийн хэмжээнд хийж, хэрэгжүүлж байгаа онцлог болон шинэлэг ажлуудаа туршлага судлахаар ирсэн албан хаагчдад танилцуулга хэлбэр үзүүлж, харилцан туршлага солилцох ярилцлагыг тухай бүр нь өрнүүлж байсан нь уг ажил онцлог болсон юм

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

148
0
72413
4385787

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc