Зорилтот өрхийн хүүхдүүдийг баярлууллаа

2019 онд Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан   987 өрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгийн газраас Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад хариуцуулж үр дүнгийн гэрээнд тусган ажилласнаар өрх иргэн бүрт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 1-р хорооны 42 өрхийг  албан хаагчиддаа хариуцуулж нөхцөл байдлын үнэлгээ хийж эрэлт хэрэгцээг нь тодорхойлж зорилтот өрхийн-гишүүн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ  сайн үйлсийн аян өрнүүлэн  тусламж дэмжлэг үзүүлэн  ажиллаж байна.

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан  1-р хорооны зорилтот өрхийн 50 хүүхдэд  дуучин Ш.Хүрлээгийн “Мөрөөдлийн зүг” бие даасан тоглолт үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн дүүргийн 2-р хорооны иргэн  П.Сүхбаатар, 4-р хорооны иргэн Л.Доржханд нарын гэр бүл   1-р хорооны 40 хүүхдэд бэлэг гардуулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Альфа коммюнитит ТББ хүүхдийн  хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүний  тусламж үзүүлж хамтран ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5420
21058
94909
4160730

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc