5 дугаар сарын хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтууд амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд 5 дугаар сард:

Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран “Хуримтлал хадгаламж сургалтыг гоо сайхан,компьютер, оёдол эсгүүрийн ангийн 28 суралцагчдад зохион байгуулав. Мөн

-Эрүүл зѳв хооллолт

 -EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар

 -Тѳлѳвлѳлт

-Стрессийг зохицуулах нь

-Эерэг хандлага

-Хариуцлага хүлээхийн ид шид

-Өөртөө итгэх итгэл

-Хуримтлал ба хадгаламж

- Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 13 байгууллага,хамт олны 580 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.


Сургалтад хамрагдсан:

-“Фүжи” констракшн

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

-Цагдаагийн 2 дугаар хэлтэс

-  26,59,34,60,114, Буянт-Ухаа цогцолбор сургууль

- Үсчин,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.

Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой. Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5273
10353
123703
4189524

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc