ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 1 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн чөлөөтэй зорчих орц гарцыг хаах, үзэгдэх орчин хязгаарлах, ногоон байгууламж устгаж, иргэдийн амьдрах нөхцлийг дордуулсан үйлдэл гаргасан барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоохыг оршин суугчдын зүгээс удаа дараа илэрхийлж, дүүргийн Засаг дарга иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргад дээрх албан бичгээр уламжилж, дэмжин ажиллахыг хүссэн. 

 

Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус хорооны иргэдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Оршин суугчдын зүгээс 120 мянгатын 16-р байрны урд тал болон 67-р цэцэрлэгийн арын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дүүргийн Засаг дарга холбогдох албаны удирдлагуудыг иргэдийн хүсэлтийн дагуу судалж, шийдвэрлэн ажиллахыг үүрэгдлээ.

 

Цаашид нийтийн эзэмшлийн гудамж талбайг ногоон байгууламж  бүхий цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийнхээ эрх ашгийг төлөө хамтран ажиллах болно хэмээн дүүргийн Засаг дарга уулзалтынхаа төгсгөлд тодотгон хэллээ.

 

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, 1 дүгээр хорооны Засаг дарга Л.Баярдалай болон 120 мянгатын 13,14,15,16 дугаар байрыг төлөөлж захирал Б.Жаргалсайхан, 120 мянгатын Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Цэцэгням, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Туяацэцэг, 120 мянгатын иргэдийг төлөөлөл уулзлаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2137
0
106930
4420304

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc