Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, захиалагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав

Нийгмийн халамжийн үйлчилгээний нэг төрөл нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ бөгөөд  зорилтот бүлгийн хүн амд шууд хүрдэг нийгмийн халамжийн тогтолцооны цогц үйлчилгээ юм. Үйлчилгээг хэрэгжүүлэхэд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хорооны Амьжиргаа дэмжих зөвлөл , үйлчилгээг үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, үйлчилгээнд хамрагдах зорилтод бүлгийн өрх-иргэн оролцдог онцлогтой.

Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөл  нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан өрх, иргэний баримт бичиг, амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, тэдгээрийн нийгмийн халамжийн холбогдох үйлчилгээнд хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэдэг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгохдоо дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүсэлт тавьж журмын дагуу тендер зарлан сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулан мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж хамтарч ажилладаг.

Хан-Уул дүүргийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 17 өдрийн А/131 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 20 өдрийн 111,114,116 дугаар зөвлөмж,  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02 өдрийн А/39 дүгээр тушаалаар байгуулагдсан ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г гэрээний үндсэн дээр гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг шалгаруулан, гэрээ байгуулах Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн  ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр санхүүжүүлэгч  Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, захиалагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс  аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ  байгуулав.  
         

 Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга T.Оюунчимэгт мэдээлэл  хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагуудын санал хүсэлтийг сонсож ажлын  амжилт хүсэв.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

236
0
72501
4385875

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc