Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг нэгдүгээр хорооны иргэдэд танилцуулж, хорооны Засаг даргад хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамж гаргаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дэд дарга н.Нямдаваа тус хорооны иргэдэд захирамжийг танилцуулан хорооны Засаг даргад захирамжийн хуулбарыг хүлээлгэн өглөө. 


Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр  газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус нутаг дэвсгэрт байрлах 2194 ам метр газрыг нийтийн эзэмшлийн талбайг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж,  хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээлээ. 


Оршин суугчдын зүгээс нийслэл, дүүргийн удирдлагуудад иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилласанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

649
0
71952
4137773

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc