Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид тайлангийн хурлаа хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан албан хаагчид мэдээлэл хийж, зарим чиг үүргийн дагуу үүрэг чиглэл өглөө.


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тайлангийн хурлыг нээж “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх ажлыг шуурхай хийж, хариуцсан албан үүргээ хариуцлагатай хийж ажиллахыг нийт албан хаагчид уламжилж, ажилдаа санаачилгатай сайн ажиллавал дүүргийн удирдлагуудын зүгээс та бүхнийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд онцлон анхаарч ажиллах болно.


Тун удахгүй Засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүргийн хороодыг хувааж шинээр 5 хороо байгуулагдана. Ингэснээр Хан-Уул дүүрэг 21 хороотой болж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүрч, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн энэ ажил дээр онцгойлон анхаарч, дор бүрнээ хичээнгүйлэн ажиллахыг хүсэе” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нар  2019 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн тайлан, танилцуулга хийв.   

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нийт албан хаагчдад хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, энэ эрчээрээ идэвх санаачлагатай, хариуцлагатай ажиллаж, өмнөх оныхоо амжилтыг ахиулан оны эцэст амжилт бүтээл дүүрэн байх болтугай хэмээн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

99
12917
85241
4398615

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc