“СТАРТ АП” арга хэмжээг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээг “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог  энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 90 залуу оролцохоор бүртгүүлснээс 50 залуу шалгарч, бизнес санааг баяжуулах, багаар ажиллах, ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 72 цагийн арга хэмжээнд оролцож, хамгийн шинэлэг, шилдэг санаатай 13 баг сонгон шалгаруулалтад тэнцэн 5 долоо хоногийн бизнес хурдасгуур хөтөлбөрт хамрагдахаар боллоо.

Хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, шалгарсан эхний төслүүдэд /баг тус бүрт/ 10.000.000 /арван сая/ төгрөгний эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй  санхүүгийн дэмжлэгийг олгох бөгөөд 2019 оны 07 дугаар сард эцсийн шалгаруулалт явагдана.

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

102
12920
85244
4398618

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc