Галын аюулд гэрээ алдсан зургаан хүүхэдтэй айлд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гэр өглөө

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны иргэн Б.Гүррагчаагийн гэр бүлд болон 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нарт иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр өглөө. 


Б.Гүррагчаагийнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь гэнэт гал гарч зөвхөн өмссөн хувцастайгаа 10 сартайгаас 12 насны 6 хүүхдүүдийн хамт орох оронгүй болоод байсан юм. Гал гарах үед эхнэрийн хамт гадуур ажилтай явж байсан бөгөөд 6 хүүхэд нь унтаж байжээ.


Гал гарахыг харсан хөрш эмэгтэй Онцгой байдлын хэлтэст шуурхай дуудлага өгч алтан хүний амь эрсдээгүй билээ. Үүнд дүүргийн Засаг даргын зүгээс Б.Гүррагчаагийн хөрш 6 хүүхдийн амийг аварсан  Т.Нарангэрэлд гүн талархал илэрхийлж, дүүргийн зүгээс шагнаж урамшуулна хэмээлээ. Мөн бичиг баримтгүй болсон Б.Гүррагчаагийн хүүхдүүдэд  “Төрсний гэрчилгээ” –г Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулан өглөө. 


Мөн 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нь өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын асаргаа сувилгаатай байдаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй хамаатан садангийнхаа хажууд амьдарч ирсэн. Өнөөдөр баяр наадмын өмнө өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байгаагаа тус гэр иргэдийн зүгээс талархал илэрхийллээ. 


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5813
9269
85074
4398448

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc