ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн  удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн II хэлтсийн дарга Н.Батбаяр танилцуулан, зам тээврийн осол тулгамдаж буй асуудлуудын талаар Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд танилцуулж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар болон онцлог хяналт шалгалтын талаар мэдээлэл танилцууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавар өглөө.

Хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайг хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулан, хяналт тавьж ажиллах, баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилох, хяналт тавьж ажиллах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулан сануулга, сэрэмжлүүлэг өгөх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар ханган тог цахилгааны утсыг цэгцлэх мөн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Онцгой комиссын гишүүд анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо. 



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4219
28801
103952
4417326

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc