Demo day арга хэмжээг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Demo day арга хэмжээг “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.


Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог  энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 90 залуу оролцохоор бүртгүүлснээс 50 залуу шалгарч, бизнес санааг баяжуулах, багаар ажиллах, ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 72 цагийн арга хэмжээнд оролцож, 13 баг шалгарсан.
Хамгийн шинэлэг, шилдэг санаатай 13 баг дараагийн шатанд тэнцэн 5 долоо хоногийн бизнес хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар “Demo day арга хэмжээнээс  9 багыг шалгаруулан баг тус бүрт 10.000.000 төгрөг нийтдээ 90.000.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шалгарсан гарааны бизнесүүд:

  1. Student Development Camp баг “Оюутан сурагчийн түрээсийн /дотуур байр/ хөгжлийн хөтөлбөр”
  2. Ноён брэнд баг “Хог хаягдлаар тансаг зэрэглэлийн бэлэг дурсгал”
  3. Stork Delivery service баг “Дугуйн хүргэлт”
  4. Монгол бренд баг “Дотоодын бүх үйлдвэрлэгчдийн нэгдсэн дата”
  5. Сониучхан баг “ Хүүхдийн туршилтын лаборатори”
  6. Oxygen Raid баг “ Дотоод болон гадаад орчны зүлэгжүүлэлт”
  7. Medilize system баг “Эмчилгээний шийдлийг шуурхай олох”
  8. Horizon core баг
  9. Даш 24 баг “ Математикийн 24 карт тоглоом”

Шалгарсан залуучууддаа амжилт хүсье. Залуучууд хөгжиж байгаа газар үргэлж эерэг хандлага, бас хөгжил цэцэглэлт бий болно.

Хан-Уул дүүргийн гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ 2019 онд 2 удаа зохион байгуулагдах тул хамрагдах хүсэлтэй залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бүртгэл 2019 оны 09 сард зарлагдах болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4294
28824
104027
4417401

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc