“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Их цэвэрлэгээний хуваарь батлах тухай” 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 05 дугаар сарын 21-ний өдрийн А/191 дүгээр захирамжийн дагуу “Шарилжгүй Улаанбаатар 4” аяны хүрээнд шарилж, хөл газрын ургамлыг тайрч, танах 2 дахь нэгдсэн арга хэмжээг 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Цэвэрлэгээний үеэр Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч хороодын 320 аж ахуйн нэгж, 510 иргэнд хяналт тавьж, цэвэрлэгээнд оролцоогүй 28 аж ахуйн нэгжид шаардлага тавьж орчны шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлүүлэх арга хэмжээ авсан.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллуулж буй иргэдийн Эко ногоон бүлэг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 дугаар хороо, Петровис, Аянчин худалдааны төвийн баруун талд дулааны шугам дагасан хэсэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө Алтаргана хотхоны баруун талын туслах зам дагуу, ТЭЦ-3 урд автобусны буудлын зүүн талд нийтийн эзэмшлийн 5955 м2 талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэсэн.

“Шарилжгүй Улаанбаатар-4” аяны 2 дахь удаагийн нэгдсэн бүх нийтийн их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, иргэдийн Эко ногоон бүлэг, төрийн болон хувийн хэвшлийн 595 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 13 сургууль, 25 цэцэрлэг, 3 эмнэлэг, 57 СӨХ-ны 2693 гаруй ажилчин албан хаагчид оролцож нийт 140531 м.кв талбайг цэвэрлэж 76,7 тн шарилж, хөл газрын ургамал, хог хаягдлыг тээвэрлэж устгасан байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

895
0
72434
4522798

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc