“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 36 сарын дотор 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 5.0 хүртэл сая төгрөг

Хамрах хүрээ: Үйлдвэрлэл эрхлэгч 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн, гадаадад ажиллаж, амьдарч байгаад сүүлийн 2 жилийн  дотор ирсэн иргэнд дэмжлэгийг нэг удаа олгоно.

Тавигдах шаардлага:

  • Хан-Уул дүүргийн иргэн байх
  • 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Санхүүгийн дэмжлэгт хамрагдсанаар ажлын байр шинээр бий болгох, өмнөх ажлын байрыг хадгалах
  • Үйл ажиллагаа эхлүүлсэн болон тухайн чиглэлээрээ мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байвал давуу тал болно
  • Аж ахуй эрхлэлтийн 3-5 хоногийн сургалтад хамрагдсан байх
  • Эргэн төлөлтөө барагдуулах тооцоолол, боломжтой байх

Жич:  Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана.                                                                                                Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж, шалгаруулалтад оролцоно.                                                                                        

  Бүрдүүлэх бичиг баримт:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл
  • Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт
  • Нийгмийн даатгалын лавлагаа /2019 оны 01 сараас одоог хүртэл/
  • Бусад /Аж ахуй эрхлэлтийн сургалтын байгууллагаас олгосон гэрчилгээний хуулбар, ажил хайгч иргэний бүртгэлийн маягт ХЗЗ-2/

Холбоо барих утас: 70134366 /ажлын өдөр, ажлын цагаар/

Хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо 19-р хороолол То вангийн гудамж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн байр

 

       

 

            

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

      “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 48 сарын дотор 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 5.0 хүртэл сая төгрөг

Хамрах хүрээ: Үйлдвэрлэл эрхлэгч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд дэмжлэгийг нэг удаа олгоно.

Тавигдах шаардлага:

  • Хан-Уул дүүргийн иргэн байх
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа хүчинтэй байх, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
  • Үйл ажиллагаа эхлүүлсэн болон тухайн чиглэлээрээ мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байвал давуу тал болно.
  • Эргэн төлөлтөө барагдуулах тооцоолол, боломжтой байх
  • Аж ахуй эрхлэлтийн 3-5 хоногийн сургалтад хамрагдсан байх

Жич:  Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана.                                                                                                Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж, шалгаруулалтад оролцоно.                                                                                        

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн  өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тодорхойлолтын хуулбар
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх
  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
  • Нийгмийн даатгалын лавлагаа /2019 оны 01 сараас одоог хүртэл/
  • Бусад /Аж ахуй эрхлэлтийн сургалтын байгууллагаас олгосон гэрчилгээний хуулбар, ажил хайгч иргэний бүртгэлийн маягт ХЗЗ-2/                                                                                                   

Холбоо барих утас: 70134366 /ажлын өдөр, ажлын цагаар/                                                                 Хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо 19-р хороолол То вангийн гудамж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн байр

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1738
17715
109941
4880587

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc