“Илтгэх урлагт суралцах” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын дунд “Илтгэх урлагт суралцах” сэдвээр “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Б. Анхбаярыг урьж, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 23 мэргэжилтэн хамрагдаж илтгэх урлагийн талаарх мэдлэгээ сайжруулсан үр дүнтэй сургалт боллоо.

Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан мөн. Өөрөөр хэлвэл илтгэх гэдэг нь үгээр бусдад нөлөөлөх чадвар юм.


Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй тул дээрх сургалтыг зохион байгуулсан болно.

Халамжийн зорилтод бүлгийн иргэдэд сургалтыг зохион байгуулахдаа “Бүгдээрээ, Хамтдаа, Хоёулаа” гэдэг үгнүүдийг ашиглавал иргэдэд урам зориг, итгэл найдварыг илүү ихээр төрүүлдэг.

 Илтгэх урлаг, уран илтгэлийг сайн танилцуулж чаддаг байх, айдсаа дарахыг энгийн 3 алхамд хувааж болно.

  1. Бусдаас суралц:

    Өөрийнхөө эргэн тойронд байгаа гайхалтай, чадварлаг илтгэгчдээс суралц. Гэр бүл, найз нөхөд, ажлын газар, хамт олон дунд чинь бас бусдаасаа илүү сайн ярьж чаддаг, илтгэх урлагт сайн хүмүүс бий тэднээс суралц.

  2. Өөрийн онцлогийг ол:

    Бусдаас суралцах явцдаа та маш олон өөр, өөр арга барил техникүүдийг олж харах болно яагаад гэвэл хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Таны хувь хүний онцлог, зан чанар, сонирхол зэргээс хамаараад та зарим нэг сэдвүүдийн талаар илүү сайн ярьж чадах мөн зарим арга техникүүд танд илүү оновчтой байх болно. Зарим хүмүүс бусдад баяр баясгалан инээд хөөрөөр дамжуулан гол мессежээ хүргэж чаддаг бол зарим хүмүүс бусдад урам зориг өгөх замаар  харин зарим хүмүүс илүү бүтээлчээр илтгэлээ танилцуулах чадвартай байдаг. Харин таны онцлог юу вэ? Та аль төрлийн илтгэгч вэ? Та ямар сэдвээр илүү сайн ярьж чадах вэ?

  3. Тасралтгүй бэлд бас дадлага хий:

Алдарт Жим Рон нэг удаа 4 цагийн илтгэлийг нэг ч тэмдэглэл харалгүйгээр танилцуулсаны дараа нэгэн залуу та яаж нэг ч тэмдэглэлгүйгээр 4 цаг ярьж чадав аа гэхэд тэрээр “аан би энэ илтгэлийг 1000  удаа бэлдсэн юм” гэсэн гэдэг. Таны чадварын хязгаар таны бэлтгэл, дадлагын тань шууд илрэл байх болно. Та хэр их бэлдсэн нь тухайн илтгэлд шууд мэдрэгдэх болно.

10, 20, 30-ийн дүрэм:

10\20\30-ийн дүрмийг баримтал. 10-аас дээшгүй слайд, илтгэлийн хугацаа, 20 минутаас дээшгүй байх ба слайд дээрх үсгийн өндөр 30 pts-с доошгүй байх зэрэг мэдлэг мэдээллийг авсан үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг “Аравт” багийнхан зохион байгууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

753
0
72292
4522656

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc