Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 1, 2-р байруудын хэрэгцээний халуун усны дотор магистрал шугамд бөглөрөлт, нарийсалт үүссэнээс айл өрхүүдийн халуун ус доголдож,  их хэмжээний ус гоожуулж байж халуун устай болдог байсныг хэвийн болгох үүднээс 240 у/м шугам, 48 ш хаалтыг холбох хэрэгслийн хамт шинэчлэн солих ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж, хэвийн үйл ажиллагаанд оруулан ажиллаж байна.

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцангаа 1, 2-р байруудын халуун усны гадна шугамыг шинэчлэн солих ажлыг ОСНААУГ-аас хийж байгаа ажлын явцтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хэвийн явагдаж байгааг ОСНААУГ-ын ХҮТ-10-ын дарга Г.Гантулга танилцуулж, дүүргийн хөрөнгө оруулалтаар тус байрны асуудлыг шийдвэрлэж өгсөнд оршин суугчдын зүгээс талархал илэрхийлэв.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

547
26035
116687
4887333

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc