Дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш хандивлалаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр 3 цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн  өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлах ажлыг зохион байгуулан ажиллаж буй.  

2019 оны 10 дугаар сарын 19-ний бямба гарагийн энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох албаныхан дүүргийн зорилтот бүлгийн өндөр настан ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд,  хөгжлийн бэрхшээлтэй  иргэн зэрэг айл өрхүүдэд шахмал түлшийг гэрт нь хүргэж өгч ажиллалаа. 
Тус сайн үйлсийн аянг Хан-Уул дүүргийн албан хаагчид 10 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэх бөгөөд сайн үйлсийн ажлыг эхлүүлэн бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж,  талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

131
25917
116271
4886917

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc