ГЛОБАЛ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДЫН ОЛОН ТАЛТ ОРОЛЦООГ ХАНГАХ “ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭРИН ҮЕД СҮРЬЕЭГ УСТГАХАД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Глобал сангийн дэмжлэгтэй Монголын өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран сүрьеэ өвчнийг устгах удирдлагуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн долоон давхрын хурлын зааланд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг Төслийн хяналтын үнэлгээний ажилтан Ш.Хажидмаа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт Анагаах ухааны доктор ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул, НЭМГ-ын халдварт өвчин  хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогос, дүүргийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерийн эмч Э.Пагамсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Энхтитэм ӨЭМТ-ийн эмч Д.Марал, 16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл нар сүрьеэ өвчний талаар танилцуулаг хийж, нийгмийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлж тус тусын салбартаа ямар ажил хийвэл зохих талаар санал санаачлалыг гаргав.  

Мөн түүнчлэн 21 хорооны  Засаг дарга, 16 хорооны ӨЭМТ-ын дарга нар, сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэний төлөөлөл оролцож чухал саналуудыг дэвшүүлж хамтран ажиллах талаар ярилцсан чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас ЭМТ-д сүрьеэгийн тархалтыг тэмдэглэх газрын зургийг гардуулж өгөв. Түүнчлэн тус өдөр 21 хороодоос нэг хэсгийн ахлагч нарт сүрьеэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгож цаашаа иргэдэд мэдээлэл хүргэх тал дээр анхаарч ажиллахыг уриалав.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1162
34354
35575
4996040

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc