Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтанд орж, хоёр ээлжинд шилжлээ

Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн 640 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөл 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад орлоо.  

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор “Буянт-Ухаа цогцолбор" хоёр ээлжээр хичээллэдэг боллоо.

Орчин үеийн стандартын хангасан сурагчид ая тухтай сурч боловсрох нөхцөл бүрдсэн тус сургуульд Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны 3280 гаруй сурагчид, 77 бүлэг, 150 гаруй багш ажилчидтайгаар хичээллэх юм.

Өмнөх хичээлийн жилүүдэд гурван ээлжээр хичээллэж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд хоёр ээлжинд шилжин хичээллэх боломжтой боллоо.

“Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн шинэ өргөтөлийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад холбогдох албаныхан танилцаж, дүүргийн зүгээс сургуулийн шинэ өргөтгөлд зориулан сургалтын орчин бүрдүүлэхэд 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлсэн. Гэвч гурван анги ширээ сандалгүй байгаа тул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гурван ангийн ширээ, сандлын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1149
29733
26304
6300928

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc