АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Амьжиргааг дэмжих зөвлөл нь иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, нийгмийн халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрийг хэрэгжүүлэн ажилладаг орон тооны бус зөвлөл юм.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбогдон шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрүүд, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт мэдээлэл өгч, мэдлэг олгох, чадавхижуулах сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ХХҮХ-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад 1,3,4,5,6,7,11,12,15,16 -р хороодын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шинэ гишүүд хамрагдлаа.

Сургалтад хамрагдсанаар Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажлыг зохион байгуулах арга зүйд суралцах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан өрх, иргэний баримт бичгийг шаардлагын дагуу бүрдүүлэх, нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, үнэлгээ дүгнэлтийг зөв хийх, халамжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг хууль журмын шуурхай, бодитой шийдвэрлэх зэрэг мэдлэг, чадвар эзэмшсэн үр дүнтэй сургалт боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2696
25636
24057
6298681

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc