Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасаг, Хууль зүйн Үндэсний хүрээлэнтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчид нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор зохион байгуулсан.

Нийгмийн халамжийн тухай багц хуулиуд болон энэ талаар эрх зүйн ойлголтыг сайжруулах тус өдөрлөгийн үеэр дээрх хуулийн хэрэглээнд тулгардаг аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой ойлголтуудыг өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөөг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн арга зүйч, хууль Б.Номиндарь, н.Оюун-Эрдэнэ нар хөтлөн явууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

255
10982
6583
6281207

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc