ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул  дүүргийн хэмжээнд өнөөдөр өглөө 09:00 цагт хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого эхэлж, Тооллогын комиссын гишүүд хариуцсан хорооныхоо хамгийн өндөр настай иргэнд хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү тооллого нь засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлон өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Түүнээс гадна тооллогын мэдээлэл нь архивын үнэт лавлагаа, мэдээлэл болдог түүхэн томоохон ажил юм.


Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар үргэлжилнэ.

ХҮМҮҮНД ТӨР ЭРХЭМ
ТӨРД ХҮМҮҮН ЭРДЭНЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТООЛЛОГЫН КОМИСС


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1462
29836
26617
6301241

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc