“ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс Хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 3 төрөлт тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн, тамир спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 


Нээлтийн үйл ажилагаанд 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх, 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон ӨЭМТ-ийн  дарга нар оролцлоо. Тэмцээнийг нээж 2-р хорооны Засаг дарга Э.Батмөнх үг хэлж тамирчдад баяр хүргэн, амжилт хүслээ.
 Тус тэмцээнд 13 багийн 210 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.


Тэмцээний Волейболын  төрөлд

1-р байр   О.Ганхуяг даргатай      4 хороо

2-р байр    Ц.Алтангэрэл  даргатай 16 хороо

3-р байр    Б.Батзаяа   даргатай 5 хороо тус тус хороод шалгарлаа


Ширээний теннисний
Эрэгтэй төрөлд :

1-р байр    11-р хорооны тамирчин Г.Батбилэг       

2-р байр     14-р хорооны тамирчин М.Сүхбаатар     

3-р байр     3-р хорооны тамирчин Д.Золжаргал    

Эмэгтэй төрөлд:

1-р байр   12-р хорооны тамирчин Р.Цэрэндолгор  

2-р байр    3-р хорооны тамирчин Ч.Цэцгээ        

3-р байр    5-р хорооны тамирчид  Х.Туул  тус тус шалгарлаа

Хөгжөөнт буухианы  төрөлд

1-р байр   5 хороо

2-р байр   4 хороо

3-р байр   16 хороо тус тус шалгарлаа                                          

        
   Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:

1 - р байр О.Ганхуяг даргатай 4- хороо

2 - р байр Б.Батзаяа даргатай 5- хороо

3 –р байр Ц.Алтангэрэл даргатай 16 хороо шалгарлаа. Идэвхитэй оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

Шинэ мэдээ

1702 сар

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга дэргэдэх байгууллагууддаа шаардлагатай эрүүл ахуйн хэрэгсэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Covd-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1567
12634
94498
5419834

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc