ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ МӨРДӨЖ БУЙ СТАНДАРТ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Нэг хот-Нэг стандарт” зорилтод жилийн хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, холбогдох дүрэм, журмын талаар мэдээ мэдээлэл аван, харилцан туршлага солилцлоо.

Тус сургалтаар Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тавих шаардлага MNS 4946:2019 стандарт, Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт MNS 6777:2019 стандартын танилцуулга болон Хоолны газрын хүний нөөцөд тавих шаардлага стандарт, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага стандартын төслийг тус тус  танилцуулан, аж ахуйн нэгжийн саналыг авлаа.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

1702 сар

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга дэргэдэх байгууллагууддаа шаардлагатай эрүүл ахуйн хэрэгсэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Covd-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1569
12636
94500
5419836

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc