“Төмөр трейд” ХХК онцгой үед ашиглах халаад, амны хаалт хандивлалаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх гол арга нь амны хаалт бөгөөд  “Төмөр трейд” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхланд онцгой үед хэрэглэх халаад, амны хаалтыг хүлээлгэн өглөө.

М.Жаргалмаа захиралтай “Төмөр трейд” ХХК нь сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компани бөгөөд энэхүү амны хаалт, халаадыг өгснөөр  шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил боллоо.

Дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэн ажилд өөрийн нөөц бололцоогоороо  өнөө цагт нэн шаардлагатай амны хаалт өгсөн Төмөр трейд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2249
25555
23610
6298234

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc