Дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цаг үеийн байдлаар шуурхай хуралдаан зохион байгууллаа. Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан удирдан явууллаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдэд заавар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр мэдээлэл өгч,  үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн харьяа агентлаг, газруудын албан тушаалтнуудыг танилцуулан дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Дүүргийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 31-ийг хүртэл өндөржүүлсэн байдлаар хяналт шалгалтаар ажиллахаар хуваарилагдсан нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудтай хамтарсан эргүүл хийх график, хуваарийг нарийвчлан, тодорхой болгох, эргүүлээр ажиллах албан хаагчдыг хариуцлагатай ажиллаж, тухай бүр мэдээллээр хангаж ажиллахыг  дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хариуцсан албан тушаалтангуудад үүрэгдлээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3628
29155
28783
6303407

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc