ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр цаг үеийн байдлаар шуурхай хуралдлаа.


Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан удирдан явуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон 21 хороодын Засаг дарга нар хорооны байран дээрээс шуурхай хуралд цахимаар оролцож, шийдвэрлүүлэх шаардлагатай саналаа шууд хэлэлцэн цахим видео хурлаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо. 


Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул  баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.


Хан-Уул дүүргийн Онцгой комисс сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, өдөр бүр 12 цагаас дүүргийн Онцгой комиссын даргад цаг үеийн мэдээллийг тухай бүр нь мэдээллэж, шуурхай хуралдан санал солилцож байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3670
29176
28825
6303449

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc