“КОВИД-19“-ийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд дадлага сургалтын зохион байгуулагдаж, 46 дугаар цэцэрлэгийн хамт олон амны хаалтын дэмжлэг үзүүллээ

ЭМСайдын 2020 оны “Түр заавар батлах тухай А/135 тоот тушаалыг хэрэгжүүлж, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах,  болзошгүй эрсдлээс сэргийлэхэд халдвар хамгааллын тогтолцоог сайжруулах, халдварын үед хэрхэн ажиллах талаарх мэдлэг дадлагыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтын үеэр гамшгаас хамгаалах алба, ЯТЭЭмчилгээний тасгийн эмч ажилтнуудтай хамтран  “КОВИД-19“ үзүүлэх сургуулийг  3 өртөөгөөр дамжуулан явуулсан нь үр дүнтэй боллоо.  

1-р өртөө сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэх, хөл хорио тогтоох,  2-р өртөө нь тусгаарлах өрөө, 3-р өртөө  халдваргүйтгэл ариутгалын үйл ажиллагааг хамруулсан байна.

Энэхүү үзүүлэх сургууль нь эмч эмнэлгийн ажилт-нуудад бэлэн байдлын мэдлэг, хандлага  дадлагыг эзэмшүүлж, ур чадварыг дээшлүүлсэн байна. Үзүүлэх сургуульд 80 гаруй  эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа.

Мөн “КОВИД-19“ халдвараас  сэргийлэх, бэлэн байдлыг хангах   өндөржүүлсэн бэлэн байдлын үед дүүргийн 46-р цэцэрлэгийн багш ажилтнууд өөрсдийн санаачлагаар 150 ширхэг амны хаалтын дэмжлэг үзүүлж,   ХУДНЭмнэлэгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

341
15583
11339
6285963

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc