АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН ИРГЭДЭД АМНЫ ХААЛТ ТАРААЛАА

Шинэ төрлийн COVID-19 (коронавирус) халдвар азийн орнууд тэр дундаа Хятад, Япон, Солонгос орнуудад тархалт өндөр байгаагаас дэлхий нийтээрээ амны хаалтны хомсдолд ороод байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор өөрсдийн оёж бэлтгэсэн 300 гаруй амны хаалтыг зорилтот 16 дугаар хорооны иргэд, өрхийн эмнэлэг болон Нийслэлийн Засаг Даргын А/108, А/166, А/191 захирамжийг үндэслэн хяналт тавин ажиллаж буй 8 дугаар хорооны иргэдэд тараалаа.

Иргэдэд амны хаалт тараах явцдаа онцын шаардлагүй үед олон нийтийн газраар явахгүй байх, гараа угааж ариутгах, гудамж талбайд нус, цэрээ ил задгай хаяхгүй байх, аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмолжуулах зэрэг заавар зөвлөмж өгч ажиллалаа. 


Мөн Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар А/108 захирамжийн дагуу байгууллагын албан хаагчид, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх боломжоор ханган 4 гар ариутгагч байршуулан, амны хаалтны хэрэглээг хэвшүүлж, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна. 

Иргэд та бүхэн эрсдэлд өртөхөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.   


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1293
0
31001
6305625

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc