Дүүргийн нутаг дэвсгэр дэх уул, овооруу иргэдийг гаргахгүй байхад хяналт тавьж ажиллаж байна

Амралтын өдөр буюу ням гарагийн /2020.03.15/ 10:00-18:00 цаг хүртэлх хугацаанд Богдхан уулын Чандмань, Зайсангийн ам, Зайсангийн Богинын ам, Их тэнгэрийн ам, Жаргалантын ам, Ташгайн ам, Нүхт, Хүүшийн ам, Морин уул, Арцатын амуудад болон Туул гол дээр олноор цугларсан иргэдэд нийслэл дүүргийн Онцгой комиссын шийдвэрийг танилцуулж, хөл хориог цуцлах шийдвэр гартал уулын алхалт хийхгүй, аялал зугаалгаар явахгүй байх шийдвэрийг 360 автомашин, 1200 орчим иргэнд сэрэмжлүүлэг өгч дээрх нэр бүхий амуудад гаргахгүй хяналт тавьж буцаалаа.

Мөн өглөө эртлэн Хийморийн овоонд гарсан 85 иргэнийг овооноос буулгах арга хэмжээг авсан бөгөөд уулын амуудаас буцаагдсан иргэд Туул голын мөсөн дээр олноор очиж шаардлага тавьсан алба хаагчдад хүндрэл учруулах байдлаас үүдэж нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Цагдаагийн хэлтсээс, Их тэнгэр лүү явах зорчих хэсэгт машинаа байрлуусан 25 орчим машины 12 автомашиныг ачиж, замын хөдөлгөөнд саад болохгүй байх шаардлагыг тавьж ажиллав.

Түүнчлэн Чандманийн ам, Хийморийн овоонд овоонд гарсан иргэдэд шаардлага тавьлаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1228
29740
26383
6301007

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc