Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хороодод ажиллаж, хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай хэрэгслүүдийг хороодод өглөө


2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан нар дүүргийн 1,2, 11,15,17,18,19,20 дугаар хороодод ажиллаж,  “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

Ажиллах явцдаа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ цаг үед шаардлагатай хэрэгслүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй дүүргийнхээ 21 хороодын ажилтан, албан хаагчид, эргүүл, жижүүр хийж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1169
0
30877
6305501

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc