2020.03.25/ Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан алслагдсан хороодод ажиллалаа

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Н.Буянхишиг нар дүүргийн 12,13,14 буюу алслагдсан хороодод ажиллаж, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

 

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч нарт хандан “Төрийн анхан шатны нэгж бол хороо. Хорооны дарга, ажилтан, албан хаагчид төр, иргэдийг холбох гүүр нь болдог албан тушаалтан. Энэ утгаараа дүүргийн хөгжил хорооны ажлаас шууд хамаарах бөгөөд иргэдээ ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, төрийн үйлчилгээг иргэнд хүргэхэд хамгийн их нөлөөлж, иргэдийн тулгамдсан асуудлыг дээд шатны байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэн ажилладаг.

Ялангуяа алслагдсан хороодын иргэдэд энэ цаг үед тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг өнөөдөр байлцуулан, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэн ажиллаж байна. Иймд тулгарсан асуудлаа дүүргийн удирдлагууддаа тухай бүр нь дуулгаж шийдвэрлэн ажиллахыг үүрэгдлээ.

Үргэлжлүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ цаг үед нэн шаардлагатай хэрэгслүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эргүүл, жижүүр хийж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4199
27126
94833
6692706

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc