Хан-Уул дүүргийн Засаг дарга дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зайлшгүй шаардлагатай үед ажиллах тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай биечлэн танилцлаа

/2020.03.30/ Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай биечлэн танилцаж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний өрөө тасалгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаагаа танилцууллаа.

Хүний хөдөлгөөн багатай хэсэгт амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлах өрөө, тасгийг бэлтгэн  шаардагдах тоног төхөөрөмж, багаж хувийн хамгаалах хэрэгслэл, гар халдваргүйтгэх бодис нөөцлөн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж. 

Үргэлжлүүлэн дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан нөхцөл байдалтай  танилцах явцдаа тус байгууллагын эмч, мэргэжилтнүүдээс цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг сонсон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч нарт дэлхийн эмч нарын өдрийн баярын  мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

 
Мөн энэ үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон 21 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардагдаж байгаа эмнэлэгийн хэрэгсэлүүдээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1353
0
31061
6305685

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc