НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№16/

 

   2019 оны 08 дугаар сарын 28                                                                                                                                                             Улаанбаатар хот

 

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

 

1

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж ажиллах

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ээрмэлийн үйлдвэр, ТЭЦ-3 ДЦС ТӨХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг 4 байгууллагын дэргэд төрийн өмчийн 4 цэцэрлэгийн салбар 11 бүлэгт нийт 440 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана. 2019 онд шинээр нээгдэж байгаа Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх 223 дугаар цэцэрлэгийн салбар 3 бүлэгт дүүргээс 9,977,300 төгрөгийн зөөлөн эдлэл, тоглоомыг олгож, шаардагдах бусад зардлыг төсөвт тусган шийдвэрлэж 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон.

Мөн 2018 онд байгуулагдсан дээрх 3 байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд урсгал засвар, тохижилтыг цаг хугацаанд нь хийсэн бөгөөд хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сарантуяа, Боловсролын хэлтсийн албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл

2

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт явуулах.

Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах ажлын удирдамжийг боловсруулан батлуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн судалгааг хороодоос авч нэгтгэн, хяналт шалгалтад 100 хувь хамруулахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулах

50%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сарантуяа, Боловсролын хэлтсийн албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл

3

Дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлуудыг зохион байгуулах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн нутаг дэвсгэрт иргэд олон нийт амрах зориулалт бүхий иж бүрэн тохижилттой талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 дугаар хороонд 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 90%-тай, 16 дугаар хороо 7 дугаар сургуулийн гадна талбайн тохижилт 80%-тай, 1 дүгээр хороо 16 дугаар байрны гадна талбай тохижуулах ажил 30%-тай явагдаж байна. 12 дугаар хорооны гадна талбайд иж бүрэн тохижилттой талбай байгуулах ажил болон 10 дугаар хороо 61, 62 дугаар байрын дунд иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил дуусаж хүлээн авах шатандаа байна. Дүүрэгт хөл бөмбөгийн талбай байгуулах газрын байршлын судалгааг гарган Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

4

Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг дүүргүүд гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх, судалгааг нэгтгэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт дүүргийн орон сууц хороолол дундах тохижуулах шаардлагатай 34 байршлын судалгааг гаргаж 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 09/1686 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

4 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-82.5 %

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2565
8921
85006
4659221

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc