НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

 

2020 оны 02 дугаар сарын 17                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар

Сарын шинийн баярын өдрүүдэд уул овоонд гарч олноор цугларч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг хязгаарлах арга хэмжээ авах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийгмийн бодлогын хэлтэс, Нийтлэг үйлчилгээний алба, Нийт байгууллага

Бүх байгууллагууд өөрийн байрандаа ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлж, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Онцгой байдлын хэлтэс

Дүүргийн Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

5

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах /2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлах/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын тээвэрлэлт дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгааг таслан зогсоож, хяналт тавьаж ажиллах, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үйл ажиллагааг нь зогсоох захирамжийн төсөл танилцуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

“Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа камеруудын хэвийн үйл ажиллагааг хангаж, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдсэн хяналт тавьж, тайлагнаж хэвших

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.02.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2976
5622
307416
5791188

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc