НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

 

 

2019 оны 10 дугаар сарын 28                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Д/д

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, заагдсан хугацаанд нь тайлагнаж, үр дүнтэй ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөөг өдөр бүр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх./НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж буйд хийж байгаа хяналт шалгалтаа эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудыг үнэн зөв бодитой мэдээ мэдээллээр хангах. /Нутгийн захиргааны байгууллагууд, “Таван толгой түлш” ХХК/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Цагдаагийн I, II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Улаанбаатар хотыг стандарттай хот болгох, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулах чиглэлээр санал, солилцох уулзалт, семинарыг зохион байгуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер, хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээнд байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцох. Нийт байгууллагуудын удирдлагууд

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох.Нийт байгууллагуудын удирдлагууд

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Эмзэг бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах талаар зохион байгуулсан ажлын тухай мэдээ мэдээллээ 2019 оны 10 дугаар 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.10.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

689
26100
116829
4887475

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc