ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№07/

 

  2019 оны 05 дугаар сарын 24                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт ажиллах хуваарийг боловсруулан, бэлтгэл ажлыг сайтар хангах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт ажиллах болсонтой холбогдуулан хөтөлбөрт тусгах санал болон дүүргийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, бэлтгэл ажлыг хангасан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

2

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн 34 төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичиг боловсруулагдаж байна.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 800.0 сая төгрөгийн 14 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн. Үүнээс

  • Үнэлгээ хийгдэж буй-2
  • Тендер зарлагдсан-1
  • Тендер зарлагдах шатанд-3
  • Ажлын даалгавар боловсруулж буй-3
  • Зураг төсөв, техникийн тодорхойлолт хүлээгдэж буй-5 төсөл, арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны алба нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:

-материал хүлээн авч байгаа-9,

-үнэлгээ хийгдэж байгаа-10,

-гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн-44,

-зураг төсөв, ажлын даалгавар ирүүлээгүй-82 төсөл арга хэмжээ байна. Эдгээр материалуудыг хурдан ирүүлэх талаар Захиалагчид 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Зураг төсөв, ажлын даалгавар ирүүлсэн даруйд тендер шалгаруулалтын ажлыг хуулийн хугацаанд хурдан шуурхай зохион байгуулж ажиллана.

Тендер шалгаруулалтын ажлыг хурдан шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй хуулийн хугацаанд цаг тухай бүр зохион байгуулах

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

3

2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төсвийн саналуудаа өгөх

Санхүү төрийн сангийн хэлтэс:

2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслөө 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг орон нутгийн болон тусгай шилжүүлгийн нийт байгууллагууд руу 05/967 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Дүүргийн 2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төсөл хүлээн авах, боловсруулах бэлтгэл ажил хангагдаж байна.

Төсвийн саналуудаа хүлээн авах

30%

Үүрэг даалгаврыг: СТСХ,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

4

Нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах

Цагдаагийн I хэлтэс:

Тус цагдаагийн хэлтсээс согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн төв болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад авч, албадан эмчлүүлэхээр “Албадан эмчилгээ-3” тусгай арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн болон архинд донтох өвчтэй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулах чиглэлээр нийт 24 иргэнийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны эрүүлжүүлэх байранд саатуулан, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Яармагийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулж 3 иргэн нь эрүүл мэндийн оношилгоонд тэнцээгүй, архинд донтох өвчтэй нь тогтоогдон, 21 иргэний эмчийн дүгнэлтийг гаргуулж, холбогдох материалыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 5 хүнийг эмчилгээнд явуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон татгалзаж, 16 хүнийг архины албадан эмчилгээнд явуулах шүүхийн шийдвэр гаргуулан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа албадан эмчилгээний газарт хүргэн, эмчилгээ хийлгэж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба

5

Дүүргийн 15 дугаар сургуульд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох газарт мэдэгдэл хүргүүлэх

Нийгмийн бодлогын хэлтэс:

Сүрьеэгийн өвчнөөр урьдчилан сэргийлэх эмчилгээнд орох 529 хүүхэд байгаа бөгөөд 332 хүүхэд зөвшөөрөн, 136 хүүхэд эмчилгээндээ орж эмээ ууж эхэлсэн. Татгалзсан-99, тодруулах-8, ирж уулзаагүй-90 хүүхэд байна.

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухайЗасаг даргын А/177 дугаар захирамжаар Засаг даргын нөөц хөрөнгөөс 9.000.000 төгрөгийг гаргаж 30 ангид ариутгалын гэрлийг авч байршуулсан. Мөн 05 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт-дАгааржуулалтын системийг засварлахад дэмжлэг үзүүлэх тухай 07/319 дүгээр албан бичгийг хүргүүлж дэмжлэг хүсээд байна. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын болон ХӨСҮТ-ээс боловсруулсан Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэхтухай зөвлөмжүүдийг 07/982, 07/983, 07/984 дүгээр албан бичгээр Эрүүл мэндийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад тус тус хүргүүлэн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эрүүл мэндийн төв:

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, сүрьеэ диспансер, сургуулийн захиргаа хамтран эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрсөн болон эмчилгээнд орж буй сурагчдаас эмчилгээнд орохын өмнөх цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээг богино хугацаанд авахаар 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын болон амралтын өдрөөр эмч мэргэжилтнүүдийг ажиллуулж эхэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд нийт 236 сурагч шинжилгээнд хамрагдаад байна.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

80%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Солонго, Эрүүл мэндийн төвийн архив, бичиг хэргийн ажилтан Л.Дуламсүрэн

6

Хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 24 ААНБ-ын 2019 оны олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх чиглэлийг дүүргийн ЗДТГ-т хүргүүлэн, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна. НМХГ болон дүүргийн МХХ 2019 онд хамтарсан байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ил тод үйлдвэрлэлийн тайлан ирүүлээгүй 4 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.12.2-т зааснаар тус бүр 500 нэгжийн торгуулийн арга хэмжээг дараах байгууллагад авч ажилласан. Үүнд :

  • Минжийн хангайн төгөл ХХК
  • Мандах булаг ХХК
  • Лакшири кристалл ХХК
  • Бодьглобал ХХК

2018 онд тээвэрлэлтэд байнга хяналт тавьж, 100 гаруй автомашины тээвэрлэлтэд тус бүр 30.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч нийт 3.000.000 төгрөгний торгуулийг ногдуулсан. 2019 онд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Хяналт шалгалтыг үргэлжлүүлэн, үр дүнтэй зохион байгуулах

70%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганболд

7

“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит туршилтын тооллогын бэлтгэл ажлыг хангах, Зөвлөлийн хуралд ажлаа танилцуулах

Статистикийн хэлтэс:

Статистикийн хэлтсээс Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг хангах, тооллого зохион байгууах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн тооллогын түр товчоо, хорооны тооллогын түр комиссын бүрэлдэхүүн, тооллогын комиссын гишүүдийн хариуцан ажиллах ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулан, батлуулах болон бэлтгэл ажлын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулахаар ажиллаж байна.

Зөвлөлийн хуралд тооллогын бэлтгэл ажлыг танилцуулж, захирамж боловсруулах

50%

Үүрэг даалгаврыг: Статистикийн хэлтэс

Биелэлт гаргасан: Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжаргал

8

“Хоггүй Хан-Уул-2019” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчилж, идэвхитэй оролцуулах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/112 дугаар захирамжийн дагуу “Хоггүй Хан-Уул 2019” аяны хүрээнд Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан.

Засаг даргын Тамгын газрын 8 хэлтэс, тасгийн 69 албан хаагч Дунд гол дагуу, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 456 албан хаагч Туул гол дагуу, төрийн болон хувийн хэвшлийн 879 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 18 сургууль, 33 цэцэрлэг, 3 эмнэлэг, 16 хорооны өрхийн эмнэлэг, 107 СӨХ-ны 5000 гаруй ажилчин албан хаагчид оролцож Туул, Дунд, Түргэний гол дагуу нийт 2020.5 мянга гаруй м.кв талбайг цэвэрлэж 109.4 тн хог хаягдлыг тээвэрлэж устгасан байна.

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ:

“Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд нийт 191 аж ахуйн нэгж байгууллагын 2411 иргэн, ажилтан албан хаагчдыг оролцуулан 18 удаагийн рейсээр 106 тонн хог тээвэрлэн ажилласан. Хариуцсан хороодын ил бие зассан, угаадас, бохир ус асгаж хөрсний бохирдол үүссэн 100 гаруй цэгт ариутгал хийж “НАР УСТ “ХХК - тай хамтран 3 тонн шингэн бодис цацан халдваргүйжүүлэлт хийсэн.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 72 удаагийн рейсээр 970,4 тонн хог хаягдлыг нэмэлт техник түрээслэн ачиж тээвэрлээд байна.

Аяныг үргэлжлүүлэн үр дүнтэй зохион байгуулах

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, “Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”–ын хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-72.5%

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4734
13765
63530
4834176

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc