ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын албан хэрэгцээнд эргүүлийн автомашин худалдан авах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 20,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
    • Сүүлийн 2 жилийн /2018, 2019 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 20,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй автомашин нийлүүлсэн байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
  • Тендерт оролцогч нь тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх.

 

Үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг-аас өмнө цахим системээр илгээнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн

 чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7444
19168
131227
6932344

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc