ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

 

2019 оны 06 дугаар сарын 11                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийт байгууллага

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Дүүргийн нийт байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх, 2019 оны 07 дугаар сарын эхний долоо хоногт үр дүнгийн гэрээгээ дүгнэх тул бэлтгэл ажлаа ханган ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар

Харьяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аянг 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрнүүлэх захирамж гарган, хяналт тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллага

Дүүргийн 2020 оны төсвийн төсөөлөлд тусгах саналаа Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Хороо хуваах бэлтгэл ажлыг хангах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын зам дагуух орчны цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Газар зохион байгуулалтын алба

Яармагийн Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг судлан, зөвшөөрлийг цуцалж, холбогдох арга хэмжээ авч ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

“АПУ” ХХК-д гарсан осолд холбогдох хэлтсүүд хамтарч ажлын хэсэг байгуулан, шуурхай ажиллах

 

 

10

Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс

Дүүргийн 15 дугаар сургуульд үүссэн сүрьеэ өвчинтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээнүүдийг Боловсролын хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх

 

 

11

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

 

 

12

“Нийтлэг үйлчилгээн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Дараагийн шуурхай зөвлөгөөнд “Нийтлэг үйлчилгээн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ууд мэдээлэл бэлтгэж, танилцуулах

 

 

13

Газар зохион байгуулалтын алба

Дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гарган Улсын баяр наадмаас өмнө танилцуулах

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.06.19-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5557
21131
95046
4160868

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc