Цахим тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 24

Тендер шалгаруулалтын нэр:  Цагдаагийн зөөврийн кабон байршуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ДТХ-04-07

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цагдаагийн зөөврийн кабон байршуулах ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  29 000 000 /хорин есөн сая/ төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
      • Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он                        
    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

§  2018, 2019 он сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа  25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм

Үүнд:  

             Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

Хуучин бол

  • 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/

    Эсвэл

    Шинэ бол

  • БА-2.1: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011

Шинэ мэдээ

1702 сар

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга дэргэдэх байгууллагууддаа шаардлагатай эрүүл ахуйн хэрэгсэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Covd-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1334
12563
94265
5419601

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc