НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/

 

 

2020 оны 01 дүгээр сарын 06                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүрэг, хороодын Засаг дарга нарт/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага, нэгжийн болон албан хаагчдынхаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагааний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /НЗДТГазар, нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба

2020 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэл хангах. Үүнд: • 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах. • Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах. • 1 дүгээр улиралдаа багтаан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах. • 3 дугаар сарын 15-с эхлэн тохижилтын ажлуудыг эхлүүлэх. • 2019 онд Хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэх. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага зэргийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх буюу олон хүүхэдтэй айл өрхүүдэд тараагдах учир нарийвчилсан тоо судалгааг гаргаж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /НЗДТГазар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлагыг тухайн байгууллага тус бүр өөрийн дотоод эх үүсвэрээр шийдэх. /Нийслэлийн Онцгой байдлын газар, нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Нийслэлийн Онцгой байдлын комиссын гишүүд угаарын хий мэдрэгчийг хэрэглэх сургалтыг нийслэл, дүүргүүдийн удирдлагуудад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүрэг тус бүрт зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Угаарын хий мэдрэгчийг түгээх арга хэмжээг нийслэл, дүүргүүдийн удирдлагууд өөрийн хариуцсан хороодод 72 цагийн дотор зохион байгуулах төлөвлөгөөг Нийслэлийн Онцгой байдлын орлогч дарга Ж.Батбаясгалан батлан гаргах, хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа төрийн албан хаагчдад илүү цагийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг хангаж, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Статистикийн хэлтэс, Нийт байгууллага

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах. /Комиссын гишүүд, нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Статистикийн хэлтэс

Дүүргүүд хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах. /Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлаа эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.01.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

1702 сар

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Засаг дарга дэргэдэх байгууллагууддаа шаардлагатай эрүүл ахуйн хэрэгсэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Covd-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1360
12581
94292
5419628

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc