Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№26/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№26/

 

      2022 оны 12 дугаар сарын 19                                                                  Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах Ажлын 8 хоног
2 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх. Ажлын 8 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
6 Хууль, эрх зүй, архивын хэлтэс, нийт байгууллага Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
7 Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах Ажлын 8 хоног
8 Цагдаагийн газар Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
9 Боловсролын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.12.28-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.